0НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зургаадугаар сарын 9-нд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсны хариуд Тегеран Аюулгүйн Зөвлөлийн гишүүн оронд илгээлт явуулсан юм. Эдгээр захидлыг ойрын үед нийтэлнэ гэж Лалын бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Манучехр Моттаки уламжлав. Иран болон дэлхийн гүрнүүдийн яриа хэлэлцээний ирээдүйд өөдрөг байр суурьтай байгаагаа сайд илэрхийллээ. Дипломат харилцаанд  хаалттай хаалга гэж байхгүй гэж сайд тэмдэглэв. Бид ямагт нэмэлт боломж бүрдүүлж чадна гэж Моттаки төгсгөлд нь мэдэгдлээ.