"Орос, Монгол улс хамтдаа Сэлэнгэ мөрний экологид анхаарах учиртай" хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газрын Буриадыг хариуцсан дарга Александр Болошинов үзэж байна. Тэрээр саяхан тус байгууллагын тэргүүний хувиар Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тус газрын дарга Гуньбазар монголын талыг төлөөлөн баримт бичигт гарын үсэг зурлаа. Буриад, монголын тахал судлаачид урьд нягт хамтран ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Монголд зудны үеэр үхсэн малын сэг Сэлэнгэ мөрнийг бохирдуулах аюулыг зайлуулахад хоёр талын тахал судлаачид энэ хавар хамтран ажилласан юм. Буриад, монголын ариун цэврийн албад гол мөрөн бохирдохоос боломжтой бүхнийг хийсэн байна. Сүүлийн үед Буриад, Монголын ариун цэврийн албадуудад хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан хамтран ажиллах тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах шаардлага гарсан юм. Таван жилийн хугацаатай хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж Александр Болошинов ярив. Шаардлагатай тохиолдолд үүнийг протоколоор баяжуулж, хугацаа нь дуусахад сунгана. Баримт бичиг 10 зүйлээс бүрдэж байгаа. Юуны түрүүнд нутаг дэвсгэрийн ариун цэврийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, ОХУ болон Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр буриадын хэсэгт ариун цэвэр-хорио цээрийн шаардлагатай арга хэмжээ авах зэргийг багтаажээ. Буриадын тал шинэ баримт бичгийг ОХУ-ын бүс нутаг болон Монгол улсад эрт дээрээс хүлээсэн, чухал баримт бичиг гэж үзэж байгаа юм. Буриад, Монголын ариун цэврийн эмч, тахал судлаачид энэ баримт бичигт түшиглэн Сэлэнгэ мөрөн бохирдохоос сэргийлэх, хил дамнасан нутаг дэвсгэрт усны бүх объектод мониторинг  хийх хамтарсан арга хэмжээ явуулна. Тэд ариун цэвэр-тахал судлалын байдал, туршлагын талаарх мэдээлэл солилцоно. Дадлага хийх хүмүүсийг солилцоно. Хамгийн гол нь сүүлийн үед Буриад, Монгол улсын хооронд бараа эргэлт нэлээд өргөжсөн юм. Оросын бүгд найрамдах улсад монголоос мал хөлөөр нь тууж оруулж байна. Эхний 400 толгой хонь амьдаар нь оруулахад урьдчилан сонгох, ариун цэвэр-мал эмнэлгийн шаардлагыг хангах тухайд дутагдалтай байжээ. Үүнээс үүдэн ариун цэврийн албадын үйл ажиллагааг зохицуулах нэн шаардлагатай байсан юм. Үүнийг шинэ хэлэлцээрээр зохицуулна.