Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган хэсэг хүмүүсийг АНУ-д саатуулсантай холбогдуулан Вашингтон тайлбар хийхийг Москва хүлээж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Ойрх Дорнодод хийх айлчлалын хүрээнд Израильд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр оросын тал үүний учир шалтгааныг ойлгохгүй байна гэж тэрээр хэллээ. Онцгой үеийг тохиолдуулан ийм алхам хийж байгааг Сергей Лавров тэмдэглэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилж, Цагаан ордны тэргүүн Барак Обаматай яриа хэлэлцээ хийсэн юм. АНУ-ын Хууль зүйн яам өнөөдөр оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа 10 хүнийг саатуулсан тухай зарлав. Тэднийг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Харин саатуулсан хүмүүс чухам ямар мэдээлэл дамжуулсан, тэдний үйлдэл АНУ-ын аюулгүй байдалд хор хохирол учруулсан эсэх нь зарласан мэдээ материалаас тодорхойгүй байна гэж тэндхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэжээ.