Орос улсад "Нээлттэй ертөнц" үндэсний телевизийн аялал жуулчлалын анхны суваг ажиллаж эхэллээ. Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны санаачилгаар энэ сувгийг нээжээ. Телевизийн шинэ сувгийн үндсэн зорилго нь эрүүл амьдралын хэлбэрийг сурталчилах, залуучуудыг соёл-танин мэдэхүйн аялал жуулчлалд татах явдал юм гэж энэ яамны тэргүүн Виталий Мутко хэллээ. Энэ суваг 25 сая үзэгчтэй болно гэж үзэж байна. Хэтдээ энэ суваг улсыг бүхэлд нь хамарсан үндэсний телевизийн мультиплекст багтах ёстой юм.