Оросын сэргээн засварлагчид Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн бурханы хөргийг сэргээн засварлаж эхэллээ. Түүхэн хуудаснаас үзэхэд 1917 онд хувьсгал гарах хүртэл нуман хаалганы дээр Христос, түүний хөлд сөгдсөн гэгээн Сергей Радонежский болон Варлаам Хутынский нарын хөрөг байсан юм. 1930-аад онд бурханы хөргийг халхалсан сараалж, шаваас зэргийг одоо цэвэрлэнэ. Москвагийн кремлийн 20 цамхагийн гол цамхаг нь нуман хаалга бүхий Спасскийн цамхаг юм. Иргэд мөргөж, Москва хотыг ид шидээр тахлаас аварсан дурсгалд Спас Нерукотворнын хөргийг 17-р зууны дунд үед энэ цамхагт байрлуулсан юм.