Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хямарлын эсрэг  аргагүй авах хэрэгтэй болсон  арга хэмжээг аажмаар хумих шаардлагатай гэж үзэж байна. Урьдын хөнгөлөлттэй нөхцлөөр улсаас үзүүлэх дэмжлэг удаан үргэлжлэх аргагүй гэж тэрээр төсвийн илгээлтийн талаарх засгийн газрын зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Д.Медведевийн хэлснээр 2012 оноос холбооны төсвийн ихэнх хэсгийг улсын урт хугацаны цогц хөтөлбөр хэлбэрээр олгох ёстой. Засгийн газар бүс нутаг болон орон нутгийн төсвийн татварын хөнгөлөлтийг шат дараалан өөрчлөх төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэж Д.Медведев хэллээ. Эдийн засагтаа инноваци нэвтрүүлж байгаа бүс нутагт нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхийг тэрээр санал болгов.