Зэвсэгт хүчин, Орос улсын хүчний бусад байгууллагын оролцсон "Дорно-2010" шуурхай стратегийн сургуулилт өнөөдөр Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт эхэллээ. Сургалтад 20 мянга орчим цэргийн албан хаагч, 70 нисэх онгоц, 2500 нэгж зэвсэг, цэрэг, тусгай техник, 30 орчим хөлөг онгоц оролцож байна. Сургуулилтын сэдэв "ОХУ-ын цэргийн аюулгүй байдлыг хангахад бие даасан чиглэлд даалгавар биелүүлэх зохион байгуулалт-орон тооны шинэ байгууллагад цэргийн хэсэг, нэгдлийг ашиглаж, бэлтгэх" тухай байна. Цэргийн хэсэг, анги, нэгдлийн зохион байгуулалт-орон тооны шинэ байгууллагыг ой-уулархаг газрын  хүнд нөхцөлд сорих үндсэн зорилготой. Орос улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, армийн генерал Николай Макаровын удирдлаганд сургуулилт 7-р сарын 8-нд дуусана.