Монгол улсын засгийн газар болон тус улсын уран бутээлч байгууллагуудын ивээл дор  өнөөдөр Улаанбаатар хотод нээгдэж байгаа «Театр, хүүхдүүд, ирээдүй» олон улсын наадамд Улаан-Үдийн, Буриадын улсын жужгийн академик театр оролцож байна. Монгол улсын, олон улсын театрын тев, буриадын жужигчдийг тус наадамд урьсан бөгөөд тэд оросын жүжгийн зохиолч Геннадий Башкуевын «Ганц эвэрт мэргэн үнээ» гэдэг жүжигтэйгээ иржээ. Энэ жүжигт, үнээ болон түүний найз өнчин хүү Дондогийн тухай өгүүлдэг юм. Өнчин хүү өөрийн хүчээр амжилтанд хүрч байгаа энэ сэдэв бол «мөнхийн сэдэв» бөгөөд манай гаригийн бүх ард түмний дуртай сэдэв юм. Үүний буриадын тайлбар нь буддын гүн ухаанаас уламжлалтай. Монголын наадамд энэ жүжиг ихээхэн сонирхол татлаа. Энэ жилийн наадамд Якутын жүжигчид болон  Швейцарь, Молдав, Хорват, Вьетнам, Япон, Герман улсуудын театрын хамт олон оролцож байна.