Буриадын нийслэлд 16 метрийн голчтой, 200 хавтгай дөрвөлжин метр талбайтай дэлхийн хамгийн том гэрийг барилаа. Улаан-Үдийн, Байгалын чанддах ард түмнүүдийн угсаатны музейд энэ гэрийг барьсан байна. Энэ асар том гэрийг ардын уран гартан Семен Суворов, Гиннессийн аврага амжилтын номд орох гэж бариагүй, энд «Нүүдэлчин» нэртэй нүүдлийн театр байрлах юм. 150 хунд зориулж барьсан энэ гэр 7-р сарын 7-нд нээлтээ хийнэ. Энэ гэр театрт, эрт дээр үеийн домог, түүхийг өгүүлдэг буриадын үлгэрийг үзэж, сонсож болно. «Нүүдэлчин» театрт зөвхөн ардын аман зохиол, дуу бүжгээс гадна Шекспир, Мольер, Гоцци, Шеридан, Брехт нарын зохиолоос тавих юм байна. Гэр театрын тасалбарыг орчин цагын аргаар интернетээр захиалж болно.