Өнгөрсөн амралтын өдрүүдэд G20-н хэмжээнд уулзсан дэлхийн тэргүүлэх орнуудын тэргүүнүүд даярчлалын хямралаас гарах стратег дээр ажиллаа. Бүх асуудал дээр тэр болгон санал нийлсэнгүй. Дэлхийн эдийн засаг хямралаас хойш сэргэж эхлэж байгаа боловч жигд, тогтвортой биш байна гэдэг дээр л бүгд санал нэгтэй байлаа. Тэгэхлээр бүгдээрээ нэг зүгт жигд алхах хэрэгтэй байна. Үүний нэг жишээ нь төсвийн хомсдолыг багасгах явдал юм. Дараа жилээс эхлэн оролцогч орнууд төсвийн хомсдолын үзүүлэлтийг аажим багасгаж, 2013 он гэхэд хоёр дахин багасгасан байх ёстой гэж дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан ёсны баримт бичигт заажээ. Алдагдлыг хувиарлахдаа татвар төлөгчдийг хамгаалах арга барил ба санхүүгийн инститүтүүдыг дампууруулах зарчим зэргийг зөвшилцлөө. Шинэ нөөцийн валют бий болгох асуудал дэмжлэг хүлээсэнгүй. Одоогоос хоёрхон жилийн өмнө энэ асуудлыг ойлгохгүй байсан учраас хайхрахгүй байсан бол өнөөдөр евротой тулгарсан асуудлаас болоод энэ зорилтыг ойлгож эхлэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглээд: Одоо энэ асуудлыг хэн ч эсэргүүцэхгүй байна. Нөөцийн шинэ валют бий болох хугацааг одоо тогтоох нь утгагүй, юу болохыг нь л харах хэрэгтэй. Энэ асуудал бол ойрын ирээдүйн асуудал. Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах ажилтай энэ ажлыг зэрэгцүүлэн хийх болно. Энэ асуудал бол одоо хачин сонин зүйл биш бүрэн биелэгдэж болох зорилт юм гэж Д.Медведев тэмдэглэлээ. Харин дээд хэмжээний уулзалтанд оролцогчид бүх замаар алхаагаа нийлуулж явахад бэлэн биш байна. Эдийн засгийг тогтворжуулах нэмэлт сан байгуулахын тулд банк болон санхүүгийн үйл ажиллагаанаас татах олон улсын тусгай татвар бий болгох саналыг төгсгөлийн баримт бичигт оруулсангүй. Орос, Канад, Хятад улсууд болон бусад олон орон ийм татвар нь банкны үйлчилгээний өртгийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Энэ асуудлыг үндэсний төр засагт түрээслэж үлдээх нь зөв гэж үзсэн байна. Хэд хэдэн асуудлыг, намар Сөүлд болох уулзалт дээр хэлэлцэхээр улдээлээ. Дээд хэмжээний уулзалтын дүн ажиглагчидад тодорхой бус сэтгэгдэл улдээлээ. G8, G20-ийн дээд хэмжээний уулзалтуудыг эдийн засгийн хэмнэлтийн үүднээс болон туршилтын журмаар анх удаа нэг дор нэгэн зэрэг явууллаа. «Ахмадуудын клуб» эхлээд улс төрийн асуудлуудыг хэлэлцээд дараа нь өргөн хэмжээнд даяарчлалын эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж эхлээд төлөвлөсөн байсан юм. Үнэн хэрэг дээрээ «наймын» бүлэг дээр хэлэлцсэн асуудлуудыг бараг тэр чигээр нь шахуу «хорийн» бүлэг дээр хэлэлцлээ. Үүний үр дүнд аль нэг бүлгийг татан буулгах хэрэгтэй гэсэн яриа ч гарлаа. Харин «дээдсүүдийн» бүлэг өөрийнхөө байр суурийг тийм амархан тавьж өгөөд нилээн ардчилсан маягтай «хорийн» бүлэгт уусах нь юу л бол! Үр ашиггүй маргаан үүсгэсэн олон талын хэлэлцээнээс, хязгаарлагдмал бүрэлдхүүнтэй бүлэг тохиролцоонд хүрэх нь илүү. Ямарч байсан ийм шийдвэрийг тийм хурдан хүлээж авахгүй. G8, G20-ийн уулзалтын одоо цаг хугацааны хувьд салгахаар шийдээд байна. 2011 онд Франц улс «наймын» уулзалтыг уламжлал ёсоор зун, «хорийн» уулзалтыг 11-р сард хүлээж авахаар болсон байна. Ажил хэргч энэ бүлгүүдийг хадгалах ёстой гэж Орос улс үзэж байгаа гэдгээ ойлгууллаа. 2014 онд «наймын», 2013 онд «хорийн» уулзалтуудыг улс орондоо хүлээж авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.