Орос улс энэ оныг дуустал, ТУХН-ийн улсуудын хүрээнд, чөлөөт худалдааны бүс байгуулах шинэ хэлэлцээрийг бэлтгэнэ гэж засгийн газрын дэд ерөнхий сайд Игорь Шувалов мэдэгдлээ. Шинэ баримт бичиг, Гаалийн холбооноос юугаараа ялгаатай вэ гэсэн асуудлыг оросын засгийн газар хэлэлцэж байна гэж тэр хэллээ. Гэхдээ, ТУХН-ийн улсуудын нийт нутаг дэвсгэр дээр чөлөөт худалдааны бүс байгуулна гэсэн үг биш ээ гэж Шувалов тэмдэглэлээ. Ийм боломж, Гаалийн холбоонд нэгдсэн Орос, Белорус, Казахстан улсуудад л олгогдож байгаа гэж тэр нэмж хэллээ.