Түрк улс, Израилийн нисэх онгоцуудад агаарын хилээ хаалаа гэж даваа гаригт ОНХМХ-үүд ерөнхий сайд Тайип Эрдоганы хэлснийг иш татан мэдээллээ. Тель-Авивтай харилцаа эрс хүйтэрсэн тул Анкара ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. Газын зурваст хүмүүнлэгийн ачаа хүргэхээр явсан олон улсын хөлөг онгоцны цувааг израилийн цэргийнхэн 5-р сарын 31-нд дайрсны улмаас түркийн 9 хүн амь үрэгдсэн явдал энэ арга хэмжээний шалтгаан нь болжээ. Түрк улс сүүлийн үеийг хүртэл цэрэг техникийн нягт хамтын ажиллагаатай байсан израилийн эсрэг ийм арга хэмжээ авахыг парламент, засгийн газраасаа шаардсан байна.