Орос, Украин улсуудын бараа эргэлт энэ оны дөрвөн сард хоёр дахин нэмэгдсэн гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин, Москвад, Украины ерөнхий сайд Николай Азаровтой хийсэн уулзалтыг нээхдээ мэдэгдлээ. Ийнхүү энэ узуулэлтээр манай хоёр орон хямралаас өмнөх үеийн түвшинд хүрлээ гэж тэр тодорууллаа. Москва, Киевийн хооронд шуурхай хамтын ажиллагааны хэлбэр бий боллоо гэж Путин хэллээ. Энэ бол хоёр улсын харилцааны эрс өөрчлөлтийн эхний илрэл гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. Путины хэлснээр байдал олон чиглэлээр тэгширч байна тэр тусмаа эрчим хүч, батлан хамгаалахын салбарт бүр ч сайн байна.