6-р сарын 28-ныг «Зөвлөлтийн эзэгнэлийн өдөр» болгох ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Михая Гимпугийн зарлигыг Молдавын эрх барьж байгаа парламентын эвсэл өөрчлөх шийдвэр гаргалаа. Эвслийн удирдагчдын нэг, Ардчилсан намын дарга Мариан Лупу, энэ шийдвэрт Гимпу гарын үсэг зурах ёстой гэж мэдэгдлээ. Хэрвээ тэр татгалзах юм бол, коммунист сөрөг хүчин аль хэдийнээ хандаад байгаа Үндсэн хуулийн цэц, зарлигыг хүчингүй болгоно гэж Лупу тэмдэглэлээ. Өнгөрсөн долоо хоногт зарласан өөрийнхөө шийдвэрийг өөрчлөхгүй гэж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч мэдэгдсэн гэж Кишиневээс мэдээлжээ. Нэг хэсэг нутаг нь Румынд эзлэгдсэн байсан Молдав улс 1940 оны 6-р сарын 28-нд ЗХУ-д нэгдсэн билээ.