Нефть олборлоход гарч байгаа ослыг арилгах болон эрсдэлийг багасгах тусгай сан байгуулахыг Орос улс санал болгож байна гэж «Том хорийн» дээд хэмжээний уулзалтын дүнгээр Торонтод хийсэн богино мэдээлэлийн үеэр Медведев мэдэгдлээ. Москва энэ асуудлаар тусгай хууль батлана гэж ерөнхийлегч хэллээ. Тэнгис далайн хүзүүвчинд гарч байгаа сүйрэлээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах олон улсын эрх зүйн шинэ бааз байгуулж, үүний үндсэн дээр олон улсын механизм байгуулах өөрийн саналыг Медведев дэлхийн тэргүүлэх орнуудын төрийн тэргүүнүүдэд мэдээлэлээ. Нефть боловсруулж байгаа олон улсын томоохон компаниудын ашиг орлогоос тусгай сан байгуулахад энэ бааз үйлчилж болох юм. Энэ сангаас даатгалыг төлж болох юм.