Иран улсад атомын хоёр бөмбөг хийх баяжуулсан уран байгаа гэсэн мэдээг нарийн шалгах шаардлагатай гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. «Хорийн» дээд хэмжээний уулзалтын дараа Торонтод хийсэн богино мэдээлэлийн үеэр тэрээр америкийн тусгай албанынхы мэдээ болгоомжлол төруулж байна гэж мэдэгдсэн юм. Хэрвээ энэ мэдээлэл батлагдах юм бол нөхцөл байдал нилээд хүндэрнэ гэж Медведев тэмдэглэлээ. ТТГ-ын захирал Леон Панетта ням гаригт америкийн нэгэн телевизийн сувгаар Ираны баяжуулсан ураны хэмжээний тухай мэдээлэлийг танилцуулсан юм.