Киргизийн сонгогчдийн 90% нь шинэ үндсэн хууль болон  2011 он дуустал Роза Отунбаеваг ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хашуулахаар саналаа өглөө гэж тус улсын СЕХ зарлалаа. Ням гаригт энэ асуудлаар бүх ард түмний санал хураалт болсон. Төгсгөлийн бүрэн дүн гарсны дараа Киргиз улс парламентын засаглалтай улс болно. Ойрын өдрүүдэд түр засгийн газрын тэргүүнүүд огцрох бөгөөд намар болох парламентын сонгуульд бэлтгэж эхлэнэ гэж ням гаригийн орой Отумбаева мэдэгдлээ. Депутатын корпусыг орлох тусгайлан байгуулсан ассамблейн бүрэлдхүүнд тэд орох болно. Мөн завсарын үеийн сайд нарийн танхим байгуулагдана.