Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Палестины үндэсний өөртөө засах орон, Израиль, Египет улсуудын удирдагчтай бүс нутгийн байдлыг хэлэлцэхийн тулд Ойрхи Дорнодоор хийх аялалаа өнөөдөр эхэллээ. Өнөөдөр үдээс хойш израилийн албаны хүмүүстэй тэр уулзана, Дараа нь 6-р сарын 29-нд Иордан голын баруун эрэгт очиж Палестины үндэсний өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббастай уулзана. Энэ уулзалт аль болохоор богино хугацаанд шууд яриа хэлэлцээний хэлбэрт шилжих ёстой гэж Орос улс үзэж байна. Газын зурвасын байдлыг бас авч хэлэлцэнэ. Оросын сайдын хэлэлцэх бас нэг хурц асуудал бол палестины нэгтгэлийн асуудал юм. ФАТАХ, ХАМАС-ын төлөөлөгчид харилцан буулт хийж байж амжилтанд хүрнэ гэж оросын тал удаа дараа мэдэгдэж байгаа билээ. «Энэ асуудлыг шийдвэрлээгүй байж палестин, израилийн  тохиролцоог амьдралд хэрэгжүүлж болохгүй» гэдгийг онцлон тэмдэглэж байгаа юм. Москвад, Ойрхи Дорнодын асуудлаархи бага хурлыг зарлан хуралдуулах саналаа Орос улс дахин баталлаа. Египтийн хэсгийн аялал 6-р сарын 29-30-ны хооронд болно. Кайрт, Сергей Лавровыг тус улсын ерөнхийлөгч Хосни Мубрак хүлээж авна.