Канадын Торонто хотод уулзсан дэлхийн тэргүүлэх 20 орны тэргүүнүүд, хямралаас хойшхи дэлхийн эдийн засгийг цаашид сэргээхэд хамтын хүчээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлд тэд, эдийн засгийн хөгжилд саад учруулахгүйн тулд өөрсдийн орны төсвийн хомсдолыг 3 жилийн дотор хоёр дахин багасгах үүргийг хүлээлээ. Бүх дэлхий даяар 90 сая хүнийг ядуу зүдүү байдлаас гаргах даяарчлалыг хамарсан үүргийг «хорийн» тэргүүнүүд өмнөө тавилаа. Үүний тулд дэлхийн үйлдвэрлэлийг 4 триллион доллараар нэмэгдүүлж, 50 сая ажлын байр бий болгох ёстой. Үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, нийгмийн хамгаалалын системийг бэхжүүлэхээр төлөвлөж байна. Экспортод нэмэлт хязгаарлалт тогтоохгүй байх болон ойрын хэдэн жил хөрөнгө оруулах замд саад тотгор учруулахгүй байх тухай шийдвэр гаргасан байна. «Том хорийн» дараагийн уулзалт энэ оны 11-р сард Сеулд болно.