Москвагийн олон улсын 32-р кино наадмын гол шагналыг венесуэлийн найруулагч Марсель Раскинын «Ах» гэдэг кино хүртжээ.  «Гэгээн Георгийн» алтан баримлыг түүнд Москвагийн олон улсын 32-р кино наадмын шүүгчдийн дарга францийн иргэн Люк Бессон гардууллаа. «Розочка» киног бүтээсэн польшийн иргэн Яна Кидва Блонски шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна. Тусгай шагналыг Германын Йоханнес Набера «Албанец» киногоороо авчээ. Францийн эмэгтэй Эммануэль Беар, «Жүжигчний урлагын оргилд хүрсний төлөө» шагналыг авчээ. Москвагийн олон улсын кино наадмын кинонуудыг 128 мянган хүн үзжээ.