ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврагын тэмцээний хэсгийн тоглолтын хамгийн үнэтэй тоглогчоор Словацкийн довтлогч Роберт Виттек шалгарлаа. Гурван гоол хийхийн тулд тэр долоохон цохилт хийсэн байна. Sportbox.ru-гийн узэж байгаагаар Лионель Месси хамгийн хэрэггүй тоглогч болжээ. Аргентины иргэн энэ нөхөр эсрэг талын хаалга руу 20 удаа бөмбөг өшиглөсөн боловч нэг нь  ч амжилтанд хүрээгүй байна. Австалийн баг 62 удаа дүрэм зөрчиж хамгийн бүдүүлэг багаар шалгарлаа. БНАСАУ-ын баг, 17 удаа дүрэм зөрчиж хамгийн сахилга баттай баг болжээ. Энэ удаа урьдчилсан тоглолтод 101 гоол хийсэн нь дунджаар нэг тоглолтод 2,1 гоол ногдож байна. Энэ үзүүлэлт дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн муу үзүүлэлт болсон байна.