Орон нутгийн цагаар 18 цагт, Киргизд шинэ үндсэн хуулиар явуулж байгаа бүх ард түмний санал хураалтанд сонгогчдын талаас илүү (53%) хувь нь саналаа өгсөн байна гэж тус улсын СЕХ мэдээллээ. Бүх ард түмний санал хураалтанд ирц хүрэхгүй явдал байхгүй байна. Урьдчилсан мэдээ шөнө гарах ба төгсгөлийн дүн долоо хоногийн дараа гарна. Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийг бүх ард түмний санал хураалтаар батлах гэж байгаа юм. Ингэснээр ерөнхийлөгчийн эрхийг нилээд хязгаарлаж, Киргизийг парламентын засаглалтай улс болгох юм. Шилжилтийн үе 2011 оны дуустал, түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеваг ерөнхийлөгчөөр сонгох саналыг бас тавьсан юм. Киргизийн өмнөд нутагт 6-р сард угсаатан хоорондын цус урсгасан мөргөлдөөн болсон юм. Албан ёсны мэдээгээр 275 хүн амь насаа алдсан гэж үзэж байгаа боловч амь үрэгдсэн хүмүүсийн тоо хэд дахин илүү байх гэж төр засаг үзэж байна.