Энэ долоо хоногийн эхээр Белорус улс, Европыг цочирдууллаа. Минск хэрэглэсэн хийнийхээ үнийг төлөхийг хүсээгуй учир Москва гэрээнд заасны дагуу нийлүүлэх хийн хэмжээг хязгаарлах арга хэмжээг аргагүй эрхэнд авлаа. Белоруссийн тэргүүн Александр Лукашенко: «хийн жинхэнэ дайн» эхэллээ, европын хэрэглэгчдэд зориулсан оросын хийнээс авна гэж сүрдүүллээ. Харин дараа нь жаахан ухаан орж соёлтой байдлаар асуудлыг шийдэж,  өрөө төлсөн байна. Нөхцөл байдлыг «дайн» гэж нэрлэснээр  Лукашенко жаахан алдаа гаргалаа. Аливаа дайнд стратегийн зорилго ба түүнийг хэрэгжүүлэх тактикын хэрэгсэл байх ёстой. Харин энэ нөхцөл байдалд аль аль нь алга . Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхий захирал Кирилл Танаев ярихдаа: Байгалын хий дамжуулахгүй  гэсэн белоруссийн сүрдүүлэг бол тийм ч аюултай биш учир нь дамжуулах өөр арга зөндөө байна. Шууд салбар байгаа Прибалтикаар дамжуулж Калининград мужид хий нийлүүлж болно. Украины хий дамжуулах хүчирхэг систем, белроруссийг тойруулан Европт хийг саадгүй нийлүүлнэ. Үүнээс гадна Польш, Герман улсуудын хийн нөөцийн газар доорхи хадгаламжийн газруудад өнөөдрийн байдлаар онцгой байдал үүссэн тохиолдолд хэрэглэх хангалттай хэмжээний хий байна. Украин улсаас болж үүссэн гашуун туршлагыг сайн санаж байгаа Евро комисс энэ удаад тайван хандлаа. Энэ комисс, хийн нөөцийн нэмэлт хадгаламжийн газар байгуулуулахын тулд Польш улсад 360 мянган доллар гаргаж өгчээ. Ноён Лукашенкогийн хүчинд санаандгүй, асар их хэмжээний хөрөнгө оруулалт олсон польшууд л түүнд талархаж байгаа байхдаа. Харин белоруссууд түүнд яав ч талархахгүй байхаа. Тус улсын нэр хүнд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө дахиад л уналаа. Орос улсаас нийлүүлж байгаа нуурс устөрөгчийн түүхий эдийн хөнгөлөлтэй үнэ дээр тус улсын төсөв тогтож байгаа ба Белоруссийн эдийн засгийн төлөвлөгөөт эдийн засаг ямархуу байдалд байгааг дэлхийн ХН харлаа. Байгалын эрчим хүчний нөөцийг дамжуулах найдваргүй тунш гэдэг нэр л Белорусс улсад оногдох шиг боллоо.  Ийм нөхцөл байдалд Хойд, Емнед урсгал оросын баталгаат төсөл үнэхээр зайлшгүй гэдгийг харууллаа гэж Кирилл Танаев үзэж байна. Хойд, Өмнөд урсгал нь ямар нэг улсаас хамааралгүй дамжин өнгөрүүлэх үнийг зөв зохицуулах боломжийг нээж өгч байна. Еврпоын хэрэглэгчдийг, оросын эрчим хүчний нөөцөөр тасралтгүй хангах боломжийг нээж өгч байна. Орос улс эрчим хүчний агуулагчаар Европыг наад зах нь 50 жил хангана гэж үзвэл хий дамжуулах өөр маршрут нь Орос улсын болон Европын хувьд стратегийн ач холбогдолтой. Хий дамжуулах энэ хоолойнуудыг  ашиглалтанд оруулснаар гуравдах хүчин хийг нарийн зальтай аргаар удирдах боломжгүй болно. Энэ төслүүдийг «Газпром» амьдралд хэрэгжүүлснээр европт байгаа нөөцийн савныхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Хий нийлүүлэх асуудлын ойрын ирээдүйг одоо шийдэж байна. Даваа гаригт Орос улсын засгийн газрын ерөнхий сайд В.Путин, Украины ажил хэрэг нэгт нөхөртэйгээ уулзах гэж байна. Уулзалтаар, белоруссаар дамжин өнгөрүүлж байгаа хийг украин руу шилжуулэх асуудлыг хэлэлцэнэ. Тухайн үед Москва, Минскийн хоорондох маргаан үгүй болсон байлаа ч гэсэн белоруссийн түншдээ итгэх итгэл алдарлаа. ЕХ-ны орнуудад нийлүүлэх хийг найдвартай дамжуулна гэдгээ Белорусс улс батлаагүй цагт, «Газпром» компани европчуудын өмнө өөрийнхөө нэр төрийг хугалахыг хүсэхгүй байна.