Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн энэ долоо хоногт АНУ-д хийсэн айлчлал, Москва, Вашингтоны хооронд хоёр талын болон дэлхий дахинд өрнөж буй чухал асуудлаар үр бутээлтэй, нээлттэй харилцан яриа өрнүүлэх боломжийг нээж өглөө. Д.Медведевийн АНУ-д хийж байгаа айлчлал, хамгийн цэцэглэн хөгжиж байгаа Калифорни муж улсаас эхлэсэн нь ч учиртай. Ирээдүйн технологийн төлөө хүн төрөлөхтний оюуны хамгийн шилдэг төлөөлөгчид хөдөлмөрлөж байгаа Силиконы хөндийн зүрх нь болсон Стенфордын их сургуульд АНУ-ын оюун санааны тархи нь оршдог билээ. Москва орчимын Сколковод байгуулах гэж байгаа   шинэ санааны төв нь оросын шинэхэн үеийн гарамгай төсөл бөгөөд танай төвийн хуулбар болохгүй гэж Д.Медведев хэллээ. Түүнээс гадна төрийн тэргүүн, Калифорнид шинжлэх ухааны нээлт хэрхэн өндөр үр ашигтай бизнес болдог ба амжилт хэрхэн бий болдгийг үзлээ. Өндөр технологийн шинийг нэвтрүүлэх бизнес, ер нь бизнес яаж бий болдог болон хэрхэн амжилтанд хүрдгийг нүдээрээ үзэх гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербургт олон улсын эдийн засгийн форум болсон. Тэнд би, энэ хөндийд ажилладаг америкийн томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзсан юм. Хамгийн гол нь энэ компаниудын төлөөлөгчдөөс би, тэд Орос улсад ажиллахад бэлэн байна гэдэг үгийг сонссон юм гэлээ. Д.Медведевийн, америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн хэлэлцээр, Калифорнид болсон уулзалтаас хамаагүй хөнгөн байлаа. Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт, шинэ технологийн тухай биш тухайн цаг үеийн чухал асуулуудлын тухай байсан юм. Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудал дахиад л тавигдлаа. Энэ байгууллага шиг юманд Орос улсыг элсүүлэх асуудал олон жил үргэлжилж байна. Энэ сонин асуудлыг даруй шийдэх ёстой гэж Орос улсын төр засаг үзэж байна. Орос улсыг ДХБ-д элсүүлэх  нөхцөл нь маш удаан хугацааны тэр болгон амжилтанд хүрэхгүй хэлэлцээрийн жишээ болж байна. Дэлхийн эдийн засгийн итеграцийг дэмжиж байгаа энэ байгууллагад элсэхийг эрмэлзэж байгаа Орос улсын зүтгэлийг Барак Обама дэмжиж байна. Энэ чиглэлд хийх муугүй боломж байна гэж Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудлыг судлах мэдээлэлийн товчооны захирал Алексей Портанский үзэж байна: Ийм нөхцөл байдал анх удаа үүсэж байгаа бишээ. Жилийн өмнө Барак Обама, Д.Медведевтэй уулзсан. Орос улсыг ДХБ-д элсэхэд АНУ дэмжиж байна гэсэн хамтарсан тунхаглал хүртэл байна. Харин хэн ч мэдэхгүй байсан Гаалийн холбоо гэнэт гарч ирсэн. Ингээд л бүх юмыг нэг жилээр хойшлуулсан. Тодорхой амжилтанд хүрэх маш сайхан боломж өнөөдөр бий боллоо гэж бид хэлэх боломжтой боллоо. Өнөөдрийн хүрсэн амжилт амьдралд биелэгдэх эсэх нь биднээс шалтгаалах болоод байна. Барак Обама, Орос улсад хандаж, даяарчлалыг хамарсан пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах санал тавьсан нь хоёр талын хэлэлцээрийн бас нэг том амжилт боллоо. Д.Медведев энэ саналыг дэмжиж байна. Америкийн засаг захиргааны Зүүн Европт, ПДХ үндэсний системийг байрлуулах төлөвлөгөө хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасагдаагуй байна. Энд харилцан үл ойлголцол гарч байна. Ираны пуужингийн аюулаас хамгаалах хана бий болгож байна гэж АНУ өөрийнхөө үйл ажиллагааг тайлбарлаж байна. Даяарчлалын хэмжээний хамгаалалт гэдэг нь нэг улсыг юм уу эсвэл нэг хэсэг улсын эрх ашгийг хамгаалах биш дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх хариуцлагатай гишүүдийн сонирхолыг хамгаалах ёстой гэж Москва үзэж байна. Барак Обамагийн санал нь Вашингтон, Зуун Европт хэрэгжүүлэх гэж байгаа төлөвлөгөөгөө дахин харж үзэж, Орос улс голлох үүрэг гүйцэтгэх даяарчлалын хэмжээний хамгаалалтыг бий болгох төлөвлөгөөг авч үзэхэд бэлэн байгааг харуулж байна. Ийм хандлага нь энэ тоглоомд голлох үүрэг гүйцэтгэж байгаа АНУ, Европ, Орос улсад ашигтай. Энэ чиглэл дэх хамтын ажиллагааг америкийн тэргүүн, гурав дахь орнууд пуужин хөөргөх мэдээлэл, технологийг харилцан солилцох асуудалтай уялдуулан  тавилаа. Хоёр улсын төрийн тэргүүнүүд афганистаны асуудлыг тойрч гарсангүй. Афганы мансууруулах бодисны сувагыг илэрүүлэх асуудал дээр Орос улс орж байгаа ХАБГБ болон афганистанд байгаа олон улсын хүчний  хамтын ажиллагаан дээр онцгой анхаарал хандуулах ёстой гэж хамтарсан мэдэгдэлдээ тэд өгүүлжээ. Улс доторх үндэсний эвлэрэлийг тогтоож, үр ашигтай улсыг цогцлоох гэсэн афганы засгийн газрын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа Д.Медведев, Барак Обама нар илэрхийллээ. Орос, Америкийн тэргүүнүүд хоёр талын хамтын ажилгааны чухал асуудлуудыг хэлоэлцлээ. Үүнээс хоёр улсын хоорондох визийн асуудлыг хөнгөвчлөх болон олон улсын хүүхэд үрчлэх асуудлын нөхцлийн зөвшөлцөөний төсөл дээр ажиллах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Орос улсаас хүүхэд өргөж авах асуудлаар гарсан эмэгнэлт асуудал, хоёр улсын харилцааг хүйтэрүүлсэн билээ. Ойрын үед энэ талын хамтын ажиллагаа хууль эрхийн зөв урсгалд орно гэдэгт найдаж байна.