Улс орнуудын төсөв болон мөнгө зээлийн бодлогод хяналт тавих шинэ систем байгуулахыг Орос улс санал болголоо. Энэ систем, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралын давталтаас сэргийлэж чадна гэж үзэж байна. Канадын Хантсвилла хотод бямба гаригт өндөрлөсөн «Их наймын» дээд хэмжээний уулзалт дээр Орос улс ийм санал санаачлага гаргалаа. Хэрвээ дэлхий дахин нөөцийн хэд хэдэн валюттай болох юм бол даяарчлалын эдийн засаг арай өөр байдлаар хөгжиж болно. Энэ асуудалд хандаж байгаа оросын хандлагыг, дээд хэмжээний уулзалт дууссаны дараа, Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович сэтгүүлчидэд ингэж тайлбарласан юм: Даяарчлалыг хамарсан хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний хурц асуудлууд дээр харилцан ойлголцсон нь дээд хэмжээний уулзалтын гол үр дүн байлаа. Хямралын хоёр дахь шатыг гаргахгүй байх, ойрын ирээдүйд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах механизмийг хадгалсны хүчинд эвлэлдэн нягтрах бодлогыг баримтлах нь зайлшгүй шаардлагатай байна гэдэг дээр төрийн тэргүүнүүд санал нэгтэй байна. Төсвийн алдагдлыг багасгах асуудал унэхээр цаг үеийн асуудал байлаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ талаар тов тодорхой санал тавилаа. «Их наймын» орнууд л төсвийн бодлогын тухай хариуцлагатай үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж Д.Медведев хэллээ. Энэ нь дэлхийн сангийн яам байгуулъя гэсэн үг бишээ! Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тэргүүнүүд байнга харилцан зөвлөлдөж байвал дэлхийн валютын систем тогтвортой байна. Хантсвиллад хагас өдөр болсон «их наймын» дээд хэмжээний уулзалт, Орос, АНУ, Канад, Франц, Их Британи, Герман, Итал, Япон улсууд хамтарсан тунхаглалдаа өөрсдийн тусгалыг олж харлаа. Дэлхий дахинд энх тайваныг бэхжүүлэх гурван санал санаачлагын тухай ярьж байна. Нэгдүгээрт, ямар нэг мөргөлдөөний үеэр ард иргэдийг хамгаалах. 2-рт алан хядах ажиллагаа болон далайн дээрэмтэй хийх тэмцэл. 3-рт улс орнуудын ардчилалыг хөгжүүлэх болон эдийн засгийн өсөлтөд зориулсан тохиромжтой нөхцлийг бурдуулж өгөх. Энэ болон бусад олон асуудлыг «их хорийн» өргөтгөсөн хуралдаан дээр дэлгэрэнгүй авч үзнэ. Найман орны төрийн тэргүүнүүд Хантсвиллагаас Торонтод хүрэлцэн ирээд байна. Өнөө орой тэд «Рояль Йорк» зочид буудалд «санхүүгийн хорийн» дээд хэмжээний уулзалтанд зориулсан хүндэтгэлийн хүлээн авах ёслолд бусад орноос ирсэн ажил нэгт нөхдүүдтэйгээ уулзана. Одоохондоо Д.Медведев, өөрийнхөө «Твиттер» микро блог дээрээ, «Орой хорийн эхний уулзалт болно, эдийн засгийн асуудал хэлэлцэнэ» гэж бичиж байна. Харин АНУ-ын тэргүүн Барак Обама, британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар оросын ерөнхийлөгчийн микро блогдоо бичиж байгаа зүйлийг анхааралтай уншина гэж амласан байна.