Канадын Хантсвиллад болсон «их наймын» уулзалтын төгсгөлд, оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд хөгжиж буй орнуудын эрүүлийг хамгаалах байгууллагыг дэмжихэд «Их наймын» орнууд 5 тэрбумийг гаргана гэсэн хамтарсан тунхаглалыг баталлаа. Эх, хүүхдийн эндэгдэлийн тухай асуудлыг ярьж байгаа юм. Энэ хөтөлбөрт зориулж Орос улс 75 сая доллар гаргаж өгнө. Үүнээс гадна «их наймын» орны тэргүүнүүд дэлхийн улс төрийн бодлогын хурц асуудлуудыг хэлэлцлээ. «Их наймын» дээд хэмжээний уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал болон өмнөд солонгосын «Чхонан» хөлөг онгоцны сүйрлээс болж хурцадмал байдалд орсон Солонгосын хойгийн байдалд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсэн байна. Газын зурвасын  палестины шаантаг нутгийн хүн амын амьдралыг хэцүү байдалд оруулсан Изриалийн бүслэлтийг «их наймын»  орнуудын төрийн тэргүүнүүд эрс шүүмжиллээ. Тэд афганистаны асуудлыг тойрсонгүй, «улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд өөртөө өндөр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй» гэж Хамид Карзайн засгийн газарт уриаллаа Алан хядах ажиллагаа, гэмт хэрэг, далайн дээрэмтэй тасралтгүй тэмцэх хэрэгтэй гэж «их наймынхан» үзэж байна.