Улс орнуудын төсөв болон мөнгө зээлийн бодлогод хяналт тавих шинэ систем байгуулахыг Орос улс санал болголоо. Энэ систем, даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралын давталтаас сэргийлэж чадна гэж үзэж байна. Канадын Хантсвиллад болсон «Их наймын» дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлдээ, Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович энэ тухай өгүүлжээ. Энэ нь дэлхийн сангийн яам байгуулъя гэсэн үг бишээ! Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тэргүүнүүд байнга харилцан зөвлөлдөж байвал дэлхийн валютын систем тогтвортой байна. Еренхийлегч Д.Медведев, Канадад, Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаар тодорхой илтгэл тавьсан бөгөөд энэ будлианд оролцож байгаа бүх талуудтай нүүр тулан уулзах хэрэгтэй гэж мэдэгдсэн гэж Дворкович ярилаа. Иран эсрэг нэг талын хориг арга хэмжээ авч болохгүй гэсэн өөрийн байр суурийг Орос улс «Их наймын» дээд хэмжээний уулзалт дээр илэрхийллээ.