«Газпромтой» тооцоо хийх мөнгийг Белорусст, Азербайджаны ерөнхийлөгч зээлүүлжээ. Энэ тухай Белоруссийн төрийн тэргүүн Александр Лукашенко «Евронюьс» сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Өмнө нь Белоруссийн ерөнхийлөгч, Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзахдаа «найз нөхдөөсөө мөнгө зээлнэ» гэж мэдэгдэж байсан юм. Белорусс улс 190 сая долларын өртэй болсон учраас «Газпром» 6-р сарын 21-нээс Белорусст нийлүүлэх хийн хэмжээндээ хязгаарлалт тогтоосон юм. Хоёр өдрийн дотор нийлүүлэх хийг 60% хуртэл багасгасан билээ. «Газпром» 6-р сарын 24-ны өглөө Минск өрөө барагдууллаа гэж зарласан. Тус улсад хий нийлүүлэх ажлыг бүрэн хэмжээгээр сэргээсэн билээ.