Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталгаажуулах бүх ард түмний санал хураалт өнөөдөр Киргизд явагдаж байна. Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева ойрын 1,5 жилд ерөнхийлөгч болохыг та бүхэн зөвшөөрч байна уу гэсэн асуултанд сонгогчид бас хариулах ёстой. Бүх ард түмний санал хураалт явагдаж байгаа үед Киргизд аюулгүй байдлын онцгой арга хэмжээ аваад байна. Санал хураалтын үеэр цагдаа болон цэргийнхэн хэв журмыг сахиулна. Сонгуулийн хэсгүүд дээр мөн сайн дурын хамгаалагчид ажиллаж байна. Олон улсын ажиглагчид, саяхан эмх замбраагүй байдал гарсан нутгийн өмнөд хэсэгт анхаарлаа хандуулж байна. Ямарч нөхцөлд Ош болон Жалалабад мужуудад бүх ард түмний санал хураалтыг явуулна. Санал хураалтын үеэр тэнд хөл хорих цагыг өөрчлөөд байна. Киргизийн иргэдэд зориулсан сонгуулийн хэсгийг Орос улсын Москва, Санкт-Петербург, Екатеринбург хотуудад нээгээд байна.