Том «хорийн» дээд хэмжээний уулзалт Торонтод албан ёсоор гараандаа орлоо. Энэ форумыг баяр ёслолын хүлээн авалтаар нээсэн бөгөөд Канадын ерөнхий сайд Стивен Харпер удирдлаа. Дараа нь том «хорийн» төрийн тэргүүнүүд хэлэлцээр хийж эхэллээ. Үндсэн асуудлуудыг дээд хэмжээний уулзалтын 2 дахь өдөр хэлэлцэнэ. Форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, дэлхийн эдийн засгийн хямралын хор уршгийг хэрхэн арилгах, санхүүгийн зохицуулалт болон олон улсын улс төрийн хэд хэдэн асуудал орсон байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, «Твиттер» дэх өөрийн микро блогтоо мэдээлснээр дээд хэмжээний уулзалтын явцад гол төлөв «эдийн засгийн асуудлуудыг» хэлэлцэнэ. Том «хорийн» бүлэгт, аж үйлдвэр өндөр хөгжсөн АНУ, Япон, ОХУ зэрэг найман улс болон бусад улсуудын төрийн тэргүүнүүд мөн Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Саудын Арав зэрэг хөгжиж байгаа томоохон орнууд багтдаг билээ.