0Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Реман Малик, мөн Пакистаны Дотоод хэргийн сайд Паланиаппан Чидамбарам нар хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, хувийн түвшинд харилцаатай байхад бэлэн болохоо илэрхийллээ. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Зүүн өмнөд Азийн холбооны бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн орны Дотоод хэргийн сайд нарын бага хуралд оролцохоор Исламабадад ирсэн юм. Тэрээр сүүлийн 30 жилд Исламабадад ирсэн Энэтхэгийн Дотоод хэргийн яамны анхны тэргүүн билээ. Гурван ч удаа дайтаж байсан хоёр орны харилцаа Энэтхэгийн Мумбай хотод алан хядах ажиллагаа болж 170 орчим хүн үрэгдсэний дараа 2008 онд тасарсан юм. Тухайн үед Пакистаны хэсэг террористууд гудамжинд энгийн иргэдийг буудсан юм.