0Москвагийн олон улсын 32 дахь кино наадамд анхны шагнал гардууллаа. Уламжлал ёсоор хаалтын ёслолын ажиллагааны өмнө олон улсын олон нийтийн байгууллага шагналт байр эзэлсэн хүмүүсийг өнөөдөр зарлалаа. Ирена Павлазковын найруулсан "Газрын диваажин мэт" чехийн кино Олон улсын холбооны кино хэвлэлийн нэр хүндтэй шагнал хүртлээ. Зөвлөлтийн цэрэг 1968 онд Чехословакид орсон үеээс киноны үйл явдал эхэлдэг. Москвагийн кино наадмын гол ялагчдыг наадмын хаалтын ёслолын үер Москвагийн олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Люк Бессон өнөөдөр зарлана.