Киргизд шинэ үндсэн хууль батлах бүх нийтийн санал хураалт тус бүгд найрамдах улсад ардчилал хөгжихөд тодорхойлох хүчин зүйл болох ёстой. Үүгээр төр засаг хууль ёсны болж, улс орон тайван замаар хөгжих гольдрилд орох учиртай юм. Энэ замд Киргиз ноцтой сорил тулгарч магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Киргизд болох санал хураалт азийн оронд засаглалын ямар хэлбэр хамгийн тохиромжтой вэ? гэх эртний маргааныг сэргээлээ. Бүс нутаг онцгой, түүхэн улбаатай олон зүйл бий гэдэг нь ойлгомжтой. Киргизийн төр засаг үүнийг харгалзах учиртай гэж ТУХН-ийн орны Дундад Азийн Хүрээлэнгийн хэлтсийн дарга Андрей Грозин ярьж байна. Түүхэндээ Киргиз хэзээ ч нэгдсэн улс байгаагүй. Салангид уулын олон вант улс байсан. 1917 оны хувьсгалын дараа ЗХУ-ын хүрээнд киргизчүүд, үндэстний цөөнхийг эдийн засгийн нэгдсэн талбарын хүрээнд  нэгтгэхийг олонтаа оролдож байсан. ЗХУ задрахад Киргиз албан ёсоор хамгийн ядуу социалист бүгд найрамдах улсын нэг байлаа. Тус бүгд найрамдах улсын хойд болон өмнөд хэсгийн ялгаа арилаагүй байна. Энэ ялгаа байнга мэдрэгддэг. Эдийн засгийн зөрчил ямагт улс төр, заримдаа цэргийн тэмцэл болон даамжирдаг. Эдийн засгийн хувьд сайн хөгжсөн нутгийн хойд хэсэг, мөн хөдөө аж ахуйд түшиглэдэг өмнөд хэсгийг нэгтгэхэд төвөгтэй.  Ажилгүйдэл , нийгмийн тогтворгүй байдалтай ижил утгатай Ферганын хөндийн хүчин зүйл гэгчийг мартаж болохгүй. Тэгэхлээр түр засгийн газрын бүх нийтийн санал хураалт явуулах санаа нэлээд аюултай байж болно гэж гэж Андрей Грозин тэмдэглэв. Киргиз сүүлийн таван жилд хоёр хэсэгт, мөн феодалын вант улсуудын адил хэдэн хэсэгт хуваагдахын даваан дээр байна. Ийм нөхцөлд ерөнхийлөгчийн хүчтэй засаглалаас парламент-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болох нь ялангуяа өнөөгийн нөхцөлд маш эрсдэлтэй туршилт юм.  Энгийн үгээр парламентын засаглалтай бүгд найрамдах улс энэ хагарал бутралыг улам ихэсгэнэ. Асуудалд өөрөөр хандах бас нэг арга байна. Ирээдүйд нэг омгийнхон улс орныг удирдахаас зайлсхийн тулд хүчтэй ерөнхийлөгчийн засаглалаас хүчтэй парламентын засаглалд шилжихийг эрмэлзэж байна. Киргизд цохилтыг дааж, шинэ нийгэм цогцлуулахад бэлэн хариуцлагатай төр засаг бүрэлдэхээс наана зөрчил мөргөлдөөн үргэлжилнэ гэж Андрей Грозин тэмдэглэв. Тус улс төр засаг нь цаасан дээр, бодит амьдралд отгийн зарчим, феодалын хууль үйлчилдэг тэр системээс холдох шаардлагатай. Тиймээс түр засгийн газар бүх нийтийн санал хураалт явуулах хүсэл нь эрсдэлтэй ч, хууль ёсны, зайлшгүй алхам юм. Ямар ч тохиолдолд тус улсад эмх журам тогтоож, улс төрийн системийг ажиллуулах учиртай.