Нью-Йоркт төсвийн алдагдлаас метроны хоёр шугамыг хааж байна. Нью-Йоркийн метроны бусад шугамын галт тэрэгний хөдөлгөөний хоорондын зай ихсэж, орой болон амралтын өдрүүдэд явдаг галт тэрэгний тоог цөөлжээ. Мөн хотын автобусыг цөөлнө. Ийм арга хэмжээ авсны дүнд жилд 93 сая доллар хэмнэнэ гэж үзэж байна. Нью-Йоркийн метро нь дэлхийн хамгийн хуучин, салаалсан шугамтай олон нийтийн тээврийн систем юм. Ажлын долоо хоногт өдөр бүр 5 сая гаруй хүн үүгээр зорчдог.