Украины улсын нөөцийг бараг тэрчигт нь цөлбөжээ. Төсвийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж байгаа Украины Аюулаас хамгаалах албаны дарга Валерий Хорошковский энэ мэдээллийг батлав. Улс оронд 7 тэрбум гривен буюу /885 сая орчим доллар/ хохирол учирсан гэж тэрээр дүгнэжээ. Өнөөгийн ерөнхий сайд Николай Азаров бүр хоёрдугаар сард дансанд ганц ч мөнгө үлдээгүй тухай хоёрдугаар сард мэдэгдэж байсан. Өмнөх засгийн газрын тэргүүн Юлия Тимошенко үүнийг хариуцлагыг үүрэх ёстой гэж тэр үзэж байна.