Орос улс олон улсын хэмжээнд 63 мянга орчим гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгааг зарласан тухай Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев уламжлав. ТУХН-ийн орнуудын хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлахад "систэмтэй" хамтран ажиллаж байна гэж Рашид Нургалиев Ереванд болсон Орос, Арменийн Дотоод хэргийн яамны хамтарсан хуралдааны үеэр мэдэгдэв. Оросын цагдаагийн ажилтнууд зөвхөн 2010 оны 3-р сард ТУХН-ийн түншүүдэд 200 орчим хүнийг баривчилжээ. Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах тухай ТУХН-ийн орнуудын хэлэлцээр боловсруулсныг намар ТУХН-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлнэ. Сураггүй болсон хүмүүсийг эрэн сурвалжлахад онцгой анхаарал хандуулж байна гэж Нургалиев тэмдэглэв.