0Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гурав дахь үеийн сүүлчийн тоглолтод Испанийн шигшээ баг Чилийн багийг 2:1 оноогоор хожжээ. Хоёр шигшээ баг тус бүр 6 оноо авсан ч, испанчүүд эсрэг багийн хаалганд оруулсан бөмбөгийн тоогоор Эйч /Н/ хэсэгт эхний байрт орсон байна. Тэд 1/8 шувтаргад Португалийн шигшээ багтай тоглоно. Чиличүүд Бразилийн шигшээ багтай тоглоно. Эйч хэсгийн нэгэн зэрэг болсон тоглолтод Швейцари, Гондурасын баг ничсэн байна. Багууд 3, 4-р байр эзэлж, цаашид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхгүй болжээ. Ингээд Урагвай-Өмнөд Солонгос, АНУ-Гана, Герман-Англи, Аргентин-Мексик, Нидерланд-Словак, Парагвай-Япон, Бразил-Чили, Испани-Португали зэрэг 1/8 шувтаргын бүх хос баг тодорлоо.