Киргизийн өмнөд нутагт 6-р сарын 11-14-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр тус бүгд найрамдах улсаас хөрш Узбекистанд дүрвэсэн бараг бүх хүн Киргизд буцаж иржээ. Ош, Жалал-Абад мужид сүүлийн хэд хоног 75 мянга 500 гаруй үндэстний цөөнх үзбек иргэн буцаж ирсэн тухай Киргизийн хилийн албанаас Интерфакс агентлагт уламжилжээ. Өнөөгийн байдлаар Узбекистаны нутаг дэвсгэрт дүрвэгсдэд барьсан хуаранд хүн үлдээгүй байна. Үүний зэрэгцээ Узбекистаны эмнэлэгт шарахдсан 400 орчим хүн хэвтэж эмчлүүлж байна. Киргизийн өмнөд хэсгийн нийслэл Ош хотод 6-р сарын 11-ий шөнө киргиз, узбек үндэстнүүдийн хооронд болсон мөргөлдөөн Ош, Жалал-Абад мужид дэгджээ. Албан ёсны мдээгээр эмх замбараагүй байдлын үеэр 275 хүн үрэгдэж, 45 хүн сураггүй байна.