0Канад, Орос, Франц, Их Британи, Герман, АНУ, Итали, Японы залуучуудын байгууллагын удирдагчид бямба гаригт уулзаж, хоёр өдрийн турш боловсруулсан төгсгөлийн мэдэгдлийг Канадад болж байгаа "их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалтад оролцогчдод өргөн барилаа. Дэлхийн томоохон эдийн засагтай улс орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан дэлхийг хамарсан хурц асуудлыг хэлэлцэж энэ мэдэгдлийг боловсруулжээ. Тухайлбал терроризм, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хүнсний аюулгүй байдал, эх , бага насны хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн цаг уурын өөрчлөлтийн асуудал зэрэг байна. "Залуучуудын их наймын бүлгийн" гишүүд Торонтод ирж, "залуучуудын хорийн" бүлгийн бүрэлдэхүүнд орно. Тэдний дунд корпорацийн хариуцлага, банкны үүрэг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.