0Киргизд 6-р сарын 27-нд  үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх бүх ардын санал хураалт болохын өмнө өнөөдөр бямба гаригт "чимээгүй байх" хэмээн нэрлэдэг өдөр юм. Тус улсын хуулинд зааснаар санал хураахаас нэг хоногийн өмнө сонгуулийн өмнөх болон сурталчилгааны бүх кампанит ажлыг зогсооно. Сонгогчид Үндсэн хуулийн шүүхийг татан буулгах, түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаеваг 2011 оны 12-р сарын 31 хүртэл бүрэн эрхт ерөнхийлөгчөөр томилох, үндсэн хуульд өөрчлөлт оруулах гурван асуудлыг шийдэнэ. Эцсийн дүнд одоогоор сонгуулиар парламент, ерөнхийлөгч, ерөнхий сайдаа тодруулаагүй  байгаа Киргиз улс дундад Азийн бүс нутагт парламентын хэлбэрийн засаглалтай анхны улс болж магадгүй. Таван сая хүн амтай тус бүгд найрамдах улсад 2,7 сая орчим хүн санал өгөх эрхтэй юм. Эмх замбараагүй байдлын үеэр бичиг баримтаа үрэгдүүлсэн хүмүүс биеийн байцаалтгүй санал өгөхийг зөвшөөрчээ. Санал өгөх хэсэгт  химийн тусгай бодисоор сонгогчдын эрхий хуруунд тэмдэг тавьж, урьдчилан сэргийлэх  арга хэмжээ авна.