Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "их наймын бүлгийн" уулзалтын үеэр мансууруулах бодистой тэмцэх дэлхийг хамарсан төлөвлөгөө батлахыг санал болгов. Төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович энэ тухай уламжиллаа. Африк, латин Америкийн орнуудын төлөөлөгч оролцсон "их наймын бүлгийн" хурлын үеэр энэ гол асуудлын нэг байсан гэж тэрээр тэмдэглэв. Канадад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр санал болгосоны дагуу  Орос улс Африкт хүүхэд, эхийн эндэгдлийг бууруулах хөтөлбөрт 75 сая доллар зарцуулна гэж Дворкович хэллээ. Орос улс үндэсний төсөлд түшиглэн ийм туршлагатай хэмээн ерөнхийлөгчийн туслах тэмдэглэв.