Москва, Киев бүрэн хэмжээний, харилцан ашигтай цэргийн хамтын ажиллагаагаа сэргээж байна гэж Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Крымд украины ажилт нэгт нөхөр Михаил Ежелтэй яриа хэлэлцээ хийсний төгсгөлд энэ тухай мэдэгдэв. Талууд Ан-70 цэрэг-тээврийн нисэх онгоц бүтээхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа нь үүний баталгаа гэж тэр хэллээ. Үүнийг 2012 онд туршиж дуусахаар Орос улс худалдан авна гэж Анатолий Сердюков ярилаа. Хар тэнгисийн флотын хэлэлцээрийн тухайд энэ флот Кавказ, Хар далай орчмын бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болж  байгааг сайд тэмдэглэллээ.