"Их наймын бүлгийн" дээд хэмжээний уулзалт баасан гаригт Канадад эхэллээ. Энэ уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тэрээр АНУ-д шахуу айлчилсны дараа энд хүрэлцэн иржээ. Яриа хэлэлцээний үндсэн хэсэг эдийн засгийн асуудалд чиглэв. Д.Медведев далайн чанадад айлчлахын өмнө энэ байр сууриа тодорхойлжээ. "Ачааллах" хэмээн нэрлэж байгаа нааштай хандлагад америкийн түншүүдийн анхаарлыг хандуулахын тулд эдийн засгийн салбар дахь бодит үйл явцыг дагах ёстой. Тиймээс Д.Медведев АНУ-ын нийслэл Вашингтон бус инновацийн төв Кремниевийн хөндий орших Сан-Франциско хотоос айлчлалаа эхэлсэн юм. Үүнтэй ижил төстэй Сколково төвийг Орос улсад байгуулах гэж байна. Дээд зэргийн технологийн салбарт хамтран ажиллахаас гадна орос-америкийн дээд хэмжээний уулзалтаар Орос улсыг ДХБ-д элсүүлэх сунжирсан асуудлыг хэлэлцсэн юм. Яриа хэлэлцээний үеэр Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар энэ чухал асуудлаар ахиц гаргажээ. Бид үнэхээр ерөнхий арга барилаа зөвшилцлөө. Гүнзгий агуулгатай асуудал бараг үлдээгүй. Зарим техникийн шинжтэй нарийн ялгаа үлдсэн ч, талууд боломжоороо шуурхай ажиллахаар тохиролцсон. Өнөөдөр ярьж, тохиролцсон энэ зорилт энэ оны 9-р сарын эцэст дуусана гэж бид найдаж байна. Орос-америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан асуудлыг мөн хөндсөн юм. Тухайлбал Иранын цөмийн хөтөлбөр, Хойд Солонгос, Ойрх Дорнодын зохицуулалт, Киргизийн байдлыг хэлэлцжээ. Хоёр орны ерөнхийлөгч гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийг тойрсон асуудлыг хэлэлцсэн гэж Д.Медведев уламжлав. Үүнийг хоёр орны парламент тайван, урьдаас таахаар батлах нь бидний зорилт болоод байна. Үүнийг ойрын үед хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Ямартаа ч, Холбооны Зөвлөл болон Улсын Думд энэ асуудлаар хэлэлцүүлэг болж байна. Конгресс, Сенатад ийм хэлэлцүүлэг болж байна. Тиймээс эдгээр хэлэлцүүлгээр үнэн мөнийг тодруулж, баримт бичгийг нэгэн зэрэг батлах учиртай.  Хоёр орны ерөнхийлөгчийн уулзалтаар хоёр талын харилцаа болон олон улсын асуудлыг идэвхтэй хэлэлцээд зогссонгүй. Д.Медведев, Барак Обама нар "Рейн тамын бургер" нэртэй бяцхан зоогийн газар өглөөний унд уулаа. Барак Обама зоогийн газрыг сонгож, Д.Медведевт ямар хоол авахыг зөвлөж, үнийг нь төлжээ. Орос улсын ерөнхийлөгч сонгино, салат, улаан лооль, бяслагтай "Чеддер" нэртэй бургер захиалсан байна. Хоёр орны тэргүүн нар шарсан төмсийг хувааж иджээ. Өнөөдөр бид ерөнхийлөгч Барак Обаматай нэн сонирхолтой газар унд уулаа. Америкийн ердийн нэг газар. Энэ эрүүл мэндэд төдий л сайн биш ч, амттай хамгийн гол нь америк уур амьсгалыг мэдэрч байна гэж Д.Медведев тэмдэглэв. Дараа нь Орос, АНУ-ын удирдагчид хоёр орны хооронд нөхөрсөг шинжтэй харилцаа тогтосныг хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв. АНУ-д оросын төлөөлөлгчдийг онц зочлон хүлээж авсанд Д.Медведев Барак Обамад талархалаа.