Киргизд 6-р сарын 27-нд болох бүх нийтийн санал хураалт төв Азийн тус бүгд найрамдах улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? гэсэн эртний маргааныг сэргээлээ.  Бүс нутаг олон талаар ер бусын, түүхийн улбаатай их зүйл бий. Киргизийн засаг захиргаа үүнийг харгалзах учиртай. Нутгийн хойд, өмнөд хэгийн ялгаа байнга мэдрэгдэж байна. Нутгийн энэ хоёр хэсгийн эдийн засгийн зөрчил ямагт улс төр, заримдаа цэргийн зөрчил болон даамжирдаг. Эдийн засгийн хувьд хөгжсөн нутгийн хойд хэсэг мөн хөдөө аж ахуйд түшиглэдэг өмнөд хэсгийг нэгтгэхэд төвөгтэй. Ферганын хөндийн хүчин зүйл хэмээн нэрлэх болсон ажилгүйдэл, нийгмийн тогтворгүй байдлыг мартаж болохгүй. Түр засгийн газрын санал хураалт явуулах санаа их аюултай хэмээн ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Андрей Грозин хэллээ:  Киргиз сүүлийн таван жилд дор хаяж хоёр хэсэг болон хуваагдах, онолын хувьд энэ улс феодалын үеийн вант улсууд шиг хэд хэдэн янз бүрийн хэсэгт хуваагдаж магадгүй юм. Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалаас парламент-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс болох нь ялангуяа өнөө үед маш эрсдэлтэй туршилт юм. Тус бүгд найрамдах улс тогтворгүй байна. Энд эмх замбараагүй байдал, үндэстэн хоорондын мөргөлдөөн гарч байна. Улс орон дордож байна.  Өөрөөр хэлбэл парламентын засаглалтай бүгд найрамдах улс энэ хагарал бутралыг улам дэвэргэнэ. Нөгөө талаас, ирээдүйд улс орныг нэг омгийнхон удиардахаас зайлсхийхийн тулд ерөнхийлөгчийн хүчтэй засаглалаас парламентын хүчтэй засаглалд шилжихийг эрмэлзэж байна. Энэ замд түр засгийн газар дорвитой сорилтой тулгарч байна гэж Андрей Грозин тэмдэглэв. Намар болох сонгуулиар парламентад суудалтай болох, ирээдүйн үнэлгээний төлөө өөр хоорондоо тэмцэж, төдий л эв нэгдэлтэй бус түр засгийн газар төр засгийг хадгалах ямар нэг нэгдсэн байр суурь боловсруулах бус харин намын сонгуулийн өмнөх тэмцэлд анхаарвал ноцтой зөрчил давтагдана.  Киргизд цохилтыг дааж, шинэ нийгэм цогцлуулахад бэлэн хариуцлагатай төр засаг гарч ирэх хүртэл зөрчил тэмцэл үргэлжилнэ. Төр засаг зөвхөн цаасан дээр, харин бодит амьдрал дээр отгийн зарчим, феодалын хууль үйлчилдэг системээс холдох хэрэгтэй. Тэгэхлээр түр засгийн газрын оролдлогыг сайшааж болно. Санал хураалт явуулж, улс оронд эмх журам тогтоох, улс төрийн ажиллагатай системтэй болох хүслийг гарцаагүй дэмжих учиртай. Магадгүй Киргизд одоо болж байгаа бүхэн улс оронд улс төрийн шинэ соёл бүрэлдэх анхны алхам байж болно.