АНУ-ын Сенат Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг дэмжинэ гэдэгт Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роуз Готтемюллер итгэлтэй байна. Тэрээр "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. Шинэ баримт бичиг Москва, Вашингтонд хоюуланд нь ашигтай, үүнд ялагдагч гэж байхгүй хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хэлсэнтэй Готтемюллер санал нэг байна.  АНУ аюулгүй, үр нөлөөтэй цөмийн зэвсэгтэй, технологи болон инженерийн баазад хөрөнгө оруулна гэж тэрээр тэмдэглэсэн юм. Үүний зэрэгцээ АНУ шинэ төрлийн байлдааны цэнэгт хошуу бүтээж, зэвсэг турших бодолгүй байна.