0Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хариуцлагагүй цэргийн өдөөн хатгалгаа зогсоож, хойгийн асуудлыг зохицуулах яриа хэлэлцээ эхлүүлэхийг БНАСАУ-д уриаллаа. Сөүл Пхеньянтай цэргийн асуудлаар сөргөлдөх бус эсрэгээр хоёр орныг энхийн замаар нэгтгэх зорилготой болохыг Ли Мен Бак өнөөдөр 1950-1953 оны Солонгосын дайн эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулсан ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн юм. БНАСАУ-ын эрх баригчид өнгөрөгч 3-р сард өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоцыг живүүлж, 46 далайчны аминд хүрсэн хэргийн төлөө уучлалт хүсэхийг тэрээр шаардлаа.