"Газпром" компани Ази Номхон далайн бүс нутгийг экспортын орлогын эх үүсвэрийг тараан байршуулах нь чухал хэмээн үзэж байна. "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер хувьцаа эзэмшигчийн хурлын үеэр танилцуулсан илтгэлдээ өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Өнгөрсөн жил компанийн хөрөнгө оруулалтыг Ази Номхон далайн бүс нутгийн ирээдүйтэй зах зээлд дахин хуваарилсан гэж тэрээр хэллээ. "Газпром" компани Ази Номхон далайн бүс нутгийн орнуудаас Хятадын зах зээлийг тэргүүн зэрэгт тавьж байна. Тус улсын зах зээлд 2015 оноос оросын байгалийн хий экспортлохоор төлөвлөж байна. Өмнөд Солонгос, Япон улсад мөн байгалийн хий экспортлохоор төлөвлөж байна. Зүүн зүгт хий нийлүүлэх хөгжлийн хожуу шатанд Сингапур зэрэг улсын зах зээлийг эзэмшинэ. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад оросоос нийлүүлэх хийн хэмжээ хэтдээ европын түвшинд хүрч магадгүй.