0ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам "Их Уссурийскийн арал" цогц төслийг сайшаасан тухай Хабаровскийн хязгаарын засгийн газар уламжиллаа. Арлыг эзэмших хэлбэрийн тухайд төслийг БНХАУ-тай хамтран төр засаг-хувийн түншлэлийн нөхцөлд хэрэгжүүлэхийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудал эрхэлсэн шинжээчдийн зөвлөл зөвлөсөн байна. "Арлын оросын хэсгийг хөгжүүлэх төслийн нийт өртөг 20,5 тэрбум рубль бөгөөд дэд бүтцийн зардал 12,2 тэрбум рубль байна. Төслийг шат дараалан зургаан жил хэрэгжүүлнэ гэж хязгаарын засгийн газраас уламжлав. Их Уссурийскийн арлын газар зүй болон улс төрийн ер бусын байршлыг харгалзан "нэг арал+хоёр улс" хэлбэрээр Оросын азийн хэсэгт аялал жуулчлалын шинэ анклав нээх нь төслийн үндсэн зорилт юм. Тус аралд жил бүр 1,5 сая жуулчин ирнэ гэж мэргэжилтнүүд тооцжээ.