0Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний багууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжийн ахалсан шинжээчдийн ажлын шуурхай бүлэг Киргизийн өмнөд хэсэгт олон нийтийг хамарсан мөргөлдөөний үр дагаврыг дүгнэх, эмх журам тогтооход зөвлөлгөө өгч туслахаар өнөөдөр Киргизд хүрэлцэн ирлээ. Бүлгийн бүрэлдэхүүнд Армени, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Нэгдсэн штаб, нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд багтжээ. Киргиз, узбекистан үндэстнүүдийн хооронд гарсан мөргөлдөөнийг олон улсын террорист болон шашны хэт даврах үзэлтэй байгууллага өдөөн хатгасан тухай  тус бүгд найрамдах улсын Үндэсний аюулгүй байдлын Улсын албаны тэргүүн Кенешбек Душебаев мэдэгдэв. Зургаадугаар сарын 27-нд Үндсэн хуулийг шинэчлэх тухай бүх нийтийн санал хураалтыг тасалдуулахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан гэж Душебаева үзэж байна.