Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар өнгөрсөн жил хоёр орны харилцааг дахин ачааллахаар зарласан нь амжилттай хэрэг байсан хэмээн мэдэгдлээ. Д.Медведев болон Барак Обама нар Вашингтонд уулзасны дараа олон асуудлыг шийдэхэд ахиц гарсан тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Яриа хэлэлцээний төгсгөлд стратегийн тогтвортой байдал, терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах, инновацийн салбарт түншлэх зэрэг хамтарсан 9 мэдэгдлийг баталжээ. Орос улс бараг 4 тэрбум доллароор "Боинг" компанин 50 нисэх онгоц худалдан авах тухай хэлэлцээр байгуулсан зэрэг тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Орос улс ДХБ-д элсэх үйл явцыг талууд аль аль нь шуурхайлахаар  шийдсэн, мөн визийн горимыг хөнгөвчлөх тухай мэдэгдэв. Афганистаныг сэргээх талаар АНУ-ын хүчин чармайлтыг Д.Медведев дэмжиж байгаагаа илэрхийллээ. Америкийн цэргүүд ирэх оны 7-р сард энэ улсаас гарна гэж Барак Обама баталлаа.